Парист болсон цуврал халдлагын үеэр 153 иргэн амиа алдсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Тэгвэл халдлагаар 153 иргэн бус 129 хүн амиа алдаж, 350 иргэн шархтаж, эмнэлгийн тусламж авч буй тухай тус улсын Ерөнхий сайд Мануэл Валлес мэдэгдлээ.
Террористууд долоон газар халдлага үйлдсэн бөгөөд тусгайгийнхан энэхүү объектуудыг хяналтадаа авсан талаар тэрбээр дурьджээ. Амиа алдагсдын цогцсыг Францын нэгдүгээр эмнэлгийн шарил хадгалах төвд байршуулж, таних ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Нийслэл хотыг хамгаалалтадаа аваад буй тусгайгийнхан бүх цогцсыг тус эмнэлэгт хүргэсэн байна.
Парисыг 15000 цэрэг хамгаалж буй бөгөөд энэ тоог нэмэхээр болсноо Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгджээ. Францын төв хэвлэл “ВВС”, “CNN”, “AFP” агентлагуудын мэдээллийг үнэн зөв болохыг мэдэгджээ. Тус агентлагууд амиа алдагсдын тоог 129 хэмээн мэдээлж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |