Парис: Нэг этгээдийг эрэн сурвалжилж байна
2015-11-16

Францын нийслэл Парис хотноо болсон цуврал халдлагад оролцсон байх магадлалтай гэмт этгээдийн мэдээллийг олон нийтэд танилцуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэмт этгээдийг Сала Абдеслам гэдэг бөгөөд 26 настай аж. Тус улсын Цагдаагийн газар түүнийг “аюултай” хэмээн мэдэгдэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Түүний ашиглаж байсан автомашиныг Белгийн хилийн ойролцоогоос олсон хэмээн мэдээлэв.

 

Машинаас халдлагад ашигласан техник, зэр зэвсэг олдсон хэмээн албаныхан баталлаа. Халдлагын үеэр цагдаагийнхан долоон этгээдийг баривчилж, халдлагад хэдэн хүн оролцсон болохыг тогтоохоор ажиллаж байсан юм.

 

Халдлагад Францын иргэн оролцсон болохыг тогтоосон. Хурууны хээнийх нь тусламжтай түүнийг Омар Исмаил болохыг тогтоосон билээ. Тэрээр өнгөрсөн онд сураггүй алга болсон бөгөөд саяхан хэт даврагч болсныг нь тогтоосон аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин