Г.Өлзийбүрэн: Алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулна
2015-11-16

Шатахууны үнийг бууруулах үүргийг Засгийн газраас өгсөн. Энэ талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс тодрууллаа.

 

-Шатахууны үнэ буурна гэх мэдээлэл хэвлэлээр гарч байна. Чухам хэдэн төгрөгөөр буурах боломжтой вэ?

 

-Шатахууны үнэ буурах боломжийг, урт хугацаандаа тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, улс орны хэмжээнд газар нутгаас үл хамааран шатахууны үнийн зөрүүгүй байлгахаар зорьсон. Тиймээс Засгийн газар баруун, зүүн аймгуудын шатахууны үнийг нийслэлийнхтэй ижил хэмжээнд авчрах ажлыг зохион байгуулах үүргийг өгсөн. Мэдээж алслагдсан аймгийн шатахууны үнэ буурахаар, төвийн бүсийнхэн асуудал тавьж эхэлнэ. Тиймээс урт хугацаандаа, зөв зүйтэй бодлого хэрэгжүүлэх нь чухал юм. Ингэснээр уян хатан байлгах боломж бүрдэнэ гэж харж байна. Цаашилбал, шатахууны үнэ хэн нэгэн хүн, эсвэл компаниас хамаарахгүй, шалтгаалахгүй байх болно.

 

-Үүний тулд ямар ажил хийхээр төлөвлөж байна?

 

-Эхлээд зүүн талын аймгаас эхлэхээр төлөвлөсөн. Энэ ажлыг 2015 ондоо багтаахаар ажиллаж байгаа. Мөн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт, импортлогч компаниуд, Сангийн яам, ТЕГ, Гааль, Газрын тосны газар, Иргэний нийгмийн байгууллага, ШӨХТГ-ын төлөөлөл оролцоно. Уг ажлын хэсэг бусад улс орны шатахууны үнэтэй ойролцоо төвшинд барих бодлогыг тодорхойлно. Ер нь түүхий нефтийн үнэ савлах тохиолдолд хэрэглэгчдэд хүнд тусдаг шүү дээ. Хэдийгээр шатахууны хилийн үнэ буурч байгаа ч тогтвортой байлгах нь эдийн засагт эерэг нөлөөлөл авчирдаг. Үүнийг сүүлийн хэдэн жил шатахууны үнэ тогтвортой байснаас харж болно.

 

-Шатахууны хилийн үнийн хэлбэлзэлтэй уялдан тухайн бүтээгдэхүүний үнэ өсч, буурч байх ёстой гэдэг. Харин энэ байдал манайд үйлчлэхгүй байна гэх юм?

 

-Хэрэв өссөн үед нь автобензин, дизелийн түлш литр тутамдаа өсч, харин буурахаар нь дагаад буурч байх ёстой гэвэл, одоогийн нөхцөл байдал өөр байх байсан. Бид боломжийг тухайн цаг үедээ хуваагаад идчих нь тийм ч зөв шийдэл биш гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Тухайлбал, 2012 оны шатахууны үнийн өсөлтийг хүмүүс санаж байгаа байх. Тэр үедээ 230 төгрөгөөр шатахууны үнэ өсч байсан ч буурахдаа 50 төгрөгөөр буурсан. Тэгэхээр энэ хувилбар манай улсад төдийлөн хэрэгжихгүй гэдгийг бодох хэрэгтэй. Хамгийн гол нь манай зүгээс хэт хэлбэлзэлийг зохицуулан, ард түмэнд цохилт өгөхгүйгээр байлгах бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ дэлхийн зах зээлд буурсан үед илүү үр өгөөжтэй байх бодлого боловсруулж байгаа юм. Мөн үнэ нь өсөх үед ямар зохицуулалт хийх боломжтой вэ гэдгийг судалж байна.

 

-Хамгийн гол нь шатахууны хилийн үнэ буурсан учраас шатахууны үнэ буурах ёстой гэдэг байр суурь давамгай байна?

 

-Нэгдүгээрт, зах зээл тогтвортой байх ёстой. Хоёрдугаарт, бололцоотой үед улс татвараа авах нь зүйтэй. Гуравдугаарт, энэ бууралтыг ашиглан алслагдсан аймгуудын шатахууны үнийн хэт зөрүүг арилгахад ашиглахыг зорьсон. Үүний тулд захиргааны арга хэрэглэхгүй, урт хугацаандаа тогтвортой байх механизмыг бий болгоход илүү анхаарч байна. Дэлхийн бусад орнуудтай өөрсдийгөө харьцуулах нь буруу. Тухайлбал, манай хоёр хөрш шатахууны үнийг өөрчлөөгүй байгаа. ОХУ зохиомлоор үнээ барьж байна. Манайд рублийн ханш унасан учраас хямд болсон мэт харагдаж байгаа юм. Гэтэл ОХУ-д шатахууны үнэ 2012 онд ямар байсан тэр хэвээрээ байгаа шүү дээ.

 

Д.Оюунчимэг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Ulziiburend:
petro chinagiin gart orson hun bna lee de petro china yu gej helne teriig l hiideg hun Mongoliin erh ashig ene hund yamarch hamaa bhgui
2015-11-17
УИХ-н ОДОНТУЯАГЫН НӨХӨР:
УИХ-н гишүүн Одонтуяагын нөхөр. Авгай нь лобидож дарга болгосон гэсэн. Ичээч
2015-11-16
88671597:
88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597.
2015-11-16