Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нээгджээ
2015-11-17

 

Монгол Улсын Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төвийг Баянзүрх дүүрэгт байгуулж, нээлээ.  
 

Япон улсын Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар ирсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сэргээн засал, хөгжлийн  төв нь өдрөөр буюу амбульториор өдөрт 20-30 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байна. 

 

Тус төвөөр Өнөр бүл төв болон Баянзүрх дүүрэгт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүх төрлийн сэргээн  засах, сэтгэл заслын болон уламжлалт эмчилгээ түүн дотроо зүү төөнүүр, бариа засал, бумба, усан болон цахилгаан эмчилгээ, парафин, халуун жин засал, хөдөлгөөн засал, биеийн тамирын эмчилгээ хийлгэх боломжтой юм.

 

Shuud.mn
Сонин хачин