“Чарли Эбдо” францчуудад таалагдсангүй
2015-11-17

Францын шог сэтгүүл “Чарли Эбдо” өчигдөр шинэ дугаараа худалдаанд гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сэтгүүлийн нүүрэнд Парис хотноо болсон цуврал халдлагатай холбоотой шог зураг нийтлэгдсэн байна. Шог зурагт малгай өмсч, франц талх барьсан гурван сүнсийг дүрслэж “Францчууд хэвийн, энгийн амьдралдаа эргэн очиж байна” хэмээн бичжээ.  

 

Сэтгүүлийн зураг францчуудад таалагдахгүй байгаа аж. Шог зургаас болж террористууд дахин Парисыг заналхийлэх вий гэх айдас бий болцгоосон байна.

 

“Чарли Эбдо” сэтгүүлийн “Парисын халдлага. Цуст баасан гариг” гэх тусгай дугаар цөөхөн тоогоор хэвлэгдсэн бөгөөд энэхүү дугаарын борлуулалт сайнгүй байгааг ерөнхий эрхлэгч Жерар Бьяна мэдэгджээ. Тэрбээр “Иргэд нэг л зүйлээс айгаад байна. Зураг гэхээсээ илүү дотор нь байгаа нийтлэлээс айж байна” гэж хэлсэн байна.

 

Сэтгүүлийн дөрөвдүгээр нүүрт “Иракийн хэт даврагчдын найзууд болон холбоотнууд” гэх нийтлэл нийтлэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин