Хэт даврагчид Америкийг сүрдүүллээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Америкийг заналхийлж буй видео бичлэгээ өчигдөр олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Америкийг цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохгүй бол Вашингтон хотноо цуврал халдлага үйлдэж, олон зуун иргэдийг хохироох болно хэмээн хэт даврагчид сануулсан байна.
Хэт даврагчид араб хэлээр “Бид Парис хотноо цуврал халдлага үйлдсэн. Тэд бидний эсрэг нэгдсэн учир аллах тэднийг шийтгэсэн. Биднийг тайван орхих хүртэл цус урсах болно. Хэрвээ бидний саналаас татгалзвал Вашингтонд хотноо цуст баасан гариг тохиох болно” гэж мэдэгджээ.
Парисын халдлагын дараа дэлхийн томоохон хотууд хамгаалалтаа чангатгасан юм. АНУ-ын Нью Йорк болон Вашингтон хотод цэргүүд хамгаалалтад гарчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ