Н.Ану ”Дэлхийн Мисс-2015”-д оролцохоор эх орноосоо мордох гэж байна
2015-11-17

 

Miss World тэмцээн нь дэлхий ертөнц дээрхи хамгийн авъяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйд олгодог цол болох “Дэлхийн Мисс”-ийг шалгаруулдаг Miss World тэмцээнийг эзэмшигч болон зохион байгуулагч Miss World Limited компанитай байгуулсан гэрээний дагуу монгол улсад Asian Future ХХК албан ёсоор зохион байгуулдаг юм. 

 

1951 оноос эхлэн зохион байгуулагдсан Дэлхийн Мисс /Miss World/ тэмцээн нь Англи улсад төвтэй Мисс Ворлд Лимитед компанийн албан ёсны лицензийн хүрээнд 65 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж, Дэлхий ертөнцийн хамгийн авъяаслаг, үзэсгэлэнт 60 бүсгүйг нэрлэсэн олон улсын хэмжээний хамгийн том телевизийн шоу арга хэмжээ юм.  Дэлхийн Мисс /Miss World/ тэмцээний финалын шоуг жил бүр 2 тэрбум гаруй хүн шууд хүлээн авч үздэг бөгөөд бусад ижил төстэй тэмцээнүүдээс хамгийн олон үзэгчидтэй, хамгийн олон улс орнууд оролцдог мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан зэргээрээ онцлогтой юм.

 

Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол улс 2005 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ оролцож байгаа бөгөөд Miss World-2015 тэмцээнд оролцох үндэсний ялагчийг тодруулсан шалгаруулалтаа 2015.07.04-ний өдөр амжилттай зохион байгуулж үндэсний ялагчаар Намширын АНУ тодорсон юм. Miss World-2015 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох үндэсний оролцогч Н.Ану 4 сарын хугацаанд тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийсэн бөгөөд энэ сарын 19-ний өдөр Miss World-2015/Дэлхийн Мисс-2015 тэмцээнд оролцохоор эх орноосоо мордох гэж байна.

 

Miss World-2015/Дэлхийн Мисс-2015 тэмцээн нь:

  • Beach Beauty
  • Miss Talent
  • Miss Sports
  • Beauty with A Purpose
  • Top Model гэсэн шалгаруулалтын 5 төрлөөр зохион байгуулагдах юм. 65 дахь

 

удаагийн Miss World-2015/Дэлхийн Мисс-2015 тэмцээн нь энэ жил БНХАУ-ын Хайнан арал дахь Санья хотод 2015.11.21-12.19-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд финалын шалгаруулалт 2015.12.19-ний өдөр Beauty Crown Grand Theatre (Гоо сайхны титэм Их театр) зохион байгуулагдах юм. БНХАУ-д Дэлхийн Миссийн тэмцээн хамгийн анх 2003 онд зохиогдсон бөгөөд энэ тэмцээнд зориулж Санья хотод тусгайлан энэхүү театрыг анх байгуулсан түүхтэй юм.  

 

Дэлхийн Мисс-2015 тэмцээн зохион байгуулагдах Санья хот Хятадын өмнөд хэсэг болох Хайнан арал дээр байрладаг. Дэлхийн дээрх онцгой барилгуудын нэг болох “Гоо сайхны Титэм Зочид буудал” цогцолбор нь есөн “Ариун мод”ноос бүрддэг төдийгүй дэлхийн шилдэг зураг төсөл, барилгын компаниудын хүчинд энэхүү цогцолбор нь дүрслэх урлагийн гайхамшигт ордон болсон байна. Miss World-2015 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох Н.Ану-д амжилт хүсч, аяных нь дөрөөх сүү өргөн мялааж, ялалт хүссэн хүндэтгэлийн үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт Mexikhan restaurant-д амжилттай болж өндөрлөлөө.

 

MNC телевиз 65 дахь удаагийн Дэлхийн Мисс тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
hundetgel:
bukh zuiliig eej aab chini ugch we amjilt odoo duursgah ni chinii chadbar amjilt itgel
2015-11-17
Зочин:
DELKHIIN MISS-d NUKHUR , KHUUKHEDTEI KHUN OROLTSOKH YOSGUY SHUU DEE
2015-11-17