Борлуулагчийг хөнөөсөн этгээдэд 24 жилийн ял оноолоо
2015-11-17 10:49

“Арвижих Алтан Тэвш“ ХХК-ний борлуулагч ажилтай А гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан хэрэг өнгөрөгч онд гарч байсан. Тэгвэл уг хэргийг хэдхэн хоногийн өмнө анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ.

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс шүүгдэгч Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хорих ял оноож эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Хэргийг сануулахад, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хадат Мянган” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна 2014 оны есдүгээр сарын 15-ны өдөр “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ний борлуулагч ажилтай хохирогч А-г, Г.Пүрэвсүрэн нь шунахайн сэдэлтээр /борлуулж байсан архи, пивыг нь авах зорилгоор/ гутлын үдээсээр хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн.

Улмаар П-нь гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлалтай уурхайн аманд цогцосыг зөөвөрлөн хийж, талийгаачийн унаж явсан тээврийн хэрэгслийг Төв аймгийн Зуун Мод сумын төвд орхисон гэх онц хүнд гэмт хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
ээдрээ:
эхнэр Отгонхандынх нь ус амиа алдсан хүний борлуулагчийн машинаас олдсон гэсэн Юу болсын бол БЗД-н Хонхрын засаг дарга бснаа ЭМЯ-ны сайдын туслах ч билүү нэг юм болсон дуулдсан
2015-11-17
зочин:
Хөөрхий гэр бүлээ тэжээх гэж яваа нэгэнг ингэх гэж дээ Хэрэг нь шийдэгдсэн бол өөрийг нь хоолой боолгоод шийтгэх хэрэгтэй Ял нь хөнгөн байна
2015-11-17
Зочин:
энэ алуурчиныг увсынх гэж дуулсан юм байна.
2015-11-17