Лопез хуримаа хийхээр болжээ

img

Дуучин, жүжигчин Женнифер Лопез 2010 оноос болзсон бүжигчин Каспер Смарттай хуримаа хийхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос энэ сарын 26-нд тохиох талархалын баяраар гэрлэхээр шийдсэн байна.

 

Тэд хуримаа арал эсвэл барууны орнуудад хийхгүй аж. Америкт ёслол үйлдснийхээ дараа Канадад амьдардаг Касперийн гэр бүлийнхэнтэй уулзахаар явах гэнэ.

 

Лопез твиттертээ “Дөрөв дэх удаа” хэмээн жиргэжээ. Тэрбээр бүжигчинтэй гэрлэвэл дөрөв дэх удаагаа хуримаа хийх юм.

 

Тэд таван жил үерхэхдээ нэг бус удаа салж байсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард эргэн нийлсэн билээ. Эргэн нийлснийхээ дараа бүжигчин эр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Mangar zaluu bn
2015-11-17