Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намууд зөвшилцөлд хүрэх үү
2015-11-18

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн байр суурийг хүргэе.

 

Төр нь түмэн олонтойгоо нийлж батална


УИХ-ын гишүүн Н.Батбаяр:


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг ажлын хэсэг дэмжсэн. Ингэхдээ УИХ үүнийг дангаар батлах нь нийгэмд эерэг үр дүн авчрахгүй нь. Төр нь түмэн олонтойгоо нийлж баталъя гэсэн үндсэн дээр бүх нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг явуулъя. Ард нийт өөрчлөлт оруулахыг дэмжвэл дэмжсэн зүйл заалтыг төр нь хэлэлцээд баталъя гэсэн юм.

 

Ард нийтийн санал асуулга явуулахын тулд өөрчлөлт хийх шаардлагатай. Яахаараа ард түмнээсээ асуухаасаа айдаг МАН бэ? Ард түмнээр шийдүүлье гэхэд МАН-аас асуу гэсэн хандлага гаргаж байгаад харамсаж байна.

 

99 гишүүнтэй байхыг ард түмнээс асуу


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:


-Ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа бол “УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй” гэсэн асуултаар явагдах  ёстой. Та нар ийм санал оруулаагүй. УИХ-ын гишүүдийн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг томъёоллоор л санал асуулга явуулах гээд байна. Үндсэн хуульд 57 гишүүн зөвшөөрөөд 99 байна гэсэн хувилбар, нөгөөх нь энэ 99 гишүүнтэй байхыг ард түмнээс асуух. Та бүхэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийг уншаагүй байна. Биднийг оволзуулж байгаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах гээд байна. Мань мэт нь энэ зэргийн зүйлд хууртахгүй шүү.

 

Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчилсөн нэмэлтийг хийж болохгүй гээд журмын тухай хуульд заасан. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог нь суурь зарчим мөн. Үүнийг та нар суурь биш гэж хэзээ ч хэлж чадахгүй. Яахаараа ард түмнээс сонгодог Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох гээд байгаа юм.

 

Улс төр, эдийн засаг хүндэрсэнд Үндсэн хууль буруугүй


УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:


-Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал, төр, засгийг эмхлэн байгуулахад анхаарах асуудал байгаа. Гэхдээ өнөөдөр засч залруулах цаг нь биш.

 

Дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам байгаа. Парламентад 5 нам бий. Би Үндэсний зөвшилцлийн уулзалтаар 17 намын удирдлагатай хэлэлцсэн. Улс төрийн намуудын 4/3 нь Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах боломжгүй гэж хэлсэн. Үндсэн хуулийг Эх хууль гэж байгааг, УИХ-ын гишүүдийг 99 болгож, Засгийн газар 9 яамтай болгож байгааг гарын үсэг зурсан гишүүд тусгаагүй гээд байгаа. Нэг компани, нэг хүнд зориулж хууль гаргадаггүй.

 

Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Үүний дараагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах нь. Тэгж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Үндсэн хуулинд өөрчлөлт хийх цаг хугацаа нь амжихгүй. Улс төр, эдийн засгийн байдал самуурсан, хүндэрсэнд Үндсэн хууль буруугүй.

 

Улс орны өмнө тулгамдсан асуудлыг зохицуулаад болж байсан. Энэ хуулийг өөрчлөх цаг хугацаа, хуульзүйн хувьд, санаачилсан гишүүдийн гаргаж байгаа байр суурийн хувьд, улс төрийн намуудын байр суурийг ч харахад болоогүй гэдгийг хэлье.

 

Улс төрийн намууд зөвшилцөлд хүрээсэй


УИХ-ын гишүүн М.Батчимэг:


-Энэ асуудалд аль болох улс төржилтгүй, улс орны эрх ашгийг бодож зөвшилцөлд хүрээсэй гэж бодож байна. Улс төрийн нам хүчний хооронд зөвшилцөлд хүрэх хүсэл зориг орон зай байгаа байгаа бол зөвшилцөөд яваасай. Яагаад гэвэл дараагийн дөрвөн жил энэ Их хурлаас илүү сайн парламент бүрдээсэй, ард түмний амьдралыг өөд татах боломж гараасай гэж бодож байгаа юм.

 

Үндсэн хуульд буруу чихэх учиргүй, Монгол Улсад их дэвшил авчирсан. Гэхдээ өнөөдөр 23 жилийн дараа зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага бий болсон. УИХ-аас Засгийн газрыг салгаад үйл ажиллагаа явуулах боломжийг нь өгөх. УИХ-аас харьцангуй хамаарал багатайгаар эдийн засгаа хөгжүүлэх боломжийг нь Засгийн газарт өгөх. Үүний тулд Ерөнхий сайд нь сайд нараа томилдог болох асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Ард иргэдийн санаа бодлыг тогтворгүйжүүлж, УИХ-ын нэр хүнд унадаг байдлаас салах хэрэгтэй.

 

2012 оны УИХ-ын сонгуулийн тогтолцоо их зүйлийг өөрчилсөн. Цаашдаа парламентад олонхигүй нам, эрх мэдэл багатай, олон намын зөвшилтэй парламент бүрдэнэ. Тийм учраас бид дараагийн дөрвөн жилд хямралаас гарах арга замаа шийдэхийн тулд Засгийн газартаа тогтвортой ажиллах боломжийг нь олгох хэрэгтэй. Хийх боломж гарц харагдаж байгаа юм.  

 

Ард нийтийн хэлэлцүүлэг явуулна


УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:


-Бид хүсэл зоригоо нэгтгэвэл үр дүнд хүрнэ. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулаад, хэлэлцүүлгийн үр дүнгээр явагдана. 1992 оны Үндсэн хуулийг батлахад ард нийтийн хэлэлцүүлэг явуулсан. Тиймээс ч энэ удаад ард нийтийн хэлэлцүүлэг явуулна.

 

Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг нь ард нийтийн хэлэлцүүлэг явуулах механизм болж байгаа юм. Бид ард түмнээсээ асуугаагүй явсан. Гишүүд Үндсэн хуулиар зөв зүйтэй анализ хийж байна.

 

Үндсэн хуулиа өөрчлөх цаг болсон


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу гэдэг улстөрчийн дунд маргаан дэгдэж байна. Судлаачид Үндсэн хуулийн үр дагаврын талаар 15 жилийн өмнөөс ярьж эхэлсэн байдаг. Үнэндээ бид шилжилтийн маягийн Үндсэн хууль баталчихаад, үүнийгээ 25 жил хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл бидэнтэй цуг алхам хийсэн улс орнууд 1996 он хүртэл шинэчлэлтийн зохицуулалт хийж байгаад яг тогтвортой чиглэлийн, улс төрийн дэглэм эдийн засгийн тогтвортой байдлыг ойрын 50 жилд чирч явна гэж тооцоо судалгааны үндэслэлтэй Үндсэн хуулиа тогтоосон. Гэтэл бид шилжилтийн маягаасаа гараагүй.

 

Манай эдийн засгийн тогтолцоо боломжийн хэмжээнд өрсөлдөөний салбарт гаргаж ирдэг тогтолцоотой юу, хууль эрхийн байгууллага хүний эрхээ хамгаалдаг тогтолцоотой юу  гэдгийг судлах хэрэгтэй. Монгол Улс шилжилтийн Үндсэн хуулиар явбал цаашдаа гажигтай ардчилал улам бүр бэхжинэ. Тийм учраас бид асуудалд ухаалаг хандах ёстой. Сайн удирдагч хайгаад явсан улс орон бүр таагүй зүйл рүү очсон байдаг. Сайн хүн хайх биш тогтолцоогоо сайжруулсан улс орнууд эдийн засаг нь бэхжээд, хөгжил ирдэг.

 

Өнөөдөр хүндээ биш тогтолцоо гажигтай байна. Өнөөдрийнхөөс сайн хүн хайхдаа биш, тогтолцоогоо сайжруулаад муу хүн гарсан ч хууль зөрчихгүй байх тогтолцоог хийгээд өгөх ёстой. Намууд талцаж хуваагдахаас илүүтэй тогтолцоогоо харчих хэрэгтэй. Үндсэн хуулиа өөрчлөх цаг болсон. Судалгаа, тоо баримт, судлаачдын ул суурьтай анализуудыг хийх ёстой. 

 

 

Түүхэн үүргээ гүйцэтгэх ёстой


УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:


-Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой. 1992 онд баталсан Үндсэн хуулийг 15 сар хэлэлцээд 76 хоног АИХ хуралдаад баталж байсан. Ингэхэд 430 депутаттай байсан. Бидэнд 60 хоног байгаа. Энэ хооронд Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийх цаг хугацаа хангалттай. 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа мөн 12 сард хийж байлаа. 

 

Одоогийн 25 жилийн туршлагаас аваад үзэхэд Үндсэн хуулинд өөрчлөлт хийх шаардлагатай болсон. Засгийн газар тогтвортой ажиллаж, хөгжлийг түргэтгэдэг тогтолцоог бид Үндсэн хуулиндаа хийж чадаагүй. 13 Засгийн газрын дундаж нас нь 1.3 жил байсан. Ийм Засгийн газартай улс яаж хөгжих вэ?

 

Нутгийн өөрөө удирах ёсонд улс төржилт гаарсан. Орон нутагт улс төрждөгөө болих хэрэгтэй. Монгол Улс цөөн хүн амтай, газар нутаг том. Хөгжлийн түргэтгэхийн тулд аймаг сумыг хөгжүүлэх хэрэгтэй. МАН-тай хамтрах гэрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах заалт оруулж байсан. Бид өөрдсийнхөө түүхэн үүргийг гүйцэтгэх ёстой. Хэрвээ бид энэ удаагийн парламентаар батлахгүй бол дараагийн парламент батална гэвэл тарах асуудал үүснэ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэц дээд шүүх хоёрыг нэгтгэх, олон намын системыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт хувийн хөрөнгө оруулах, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
2015-11-18
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2015-11-18
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2015-11-18