Автомашины эд зүйл хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлэв
2015-11-18

Цагдаагийн алба хаагчид Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс автомашины гурвалжин цонх хагалж эд зүйл хулгайлдаг гурван бүлэг этгээдийг баривчлан шалгалтын ажиллагаа хийж байна. Гэмт этгээдүүд нь хулгай хийхдээ тээрийн хэрэгсэл ашигладаг байжээ. Мөн Нарантуул, Хархорин, Тэди, Монтел зэрэг гар утас зарж борлуулдаг газраар хулгайн эд зүйл авч зардаг буюу гар дээрээс гар утас худалдаалдаг /ченж/ этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж шалгаж байгаа аж.

 

Удаа дараа хулгайн хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан "С" гэгчийг Хөвсгөл аймгаас барьж, холбогдох шалгалтын ажиллагаа явуулахад Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусдын орон байрнаас эд зүйл хулгайлсан нь илэрчээ.

 

Эдгээр хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлд үйлдэгдэж буй хулгайлах гэмт хэргээ урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр явуулж буй “Нийслэл илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд илрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд тээврийн хэрэгслээ харуул хамгаалалтгүй газар эзэнгүй орхихгүй байх, аж ахуйн нэгж байгуулдагууд харуул хамгаалалтаа сайжруулж чанарын шаардлага хангасан хяналтын камер тавьж байршуулах. Хүн олноор цугларч байгаа газар, зах худалдааны төв, гудамж талбай, нийтийн тээврийн том оврын автобусаар зорчих үедээ халаас, цүнхнээсээ эд зүйл, гар утсаа алдахаас болгоомжилж сонор сэрэмжтэй явж байхыг анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Sandra Rowan:
Need A Hacker Who Can Recover Stolen Or scam*ed BTC? If you need genuine hackers who can recover stolen or scam*ed Cryptocurrency Lost Recovery Masters got you covered, they're secured Hackers from USA who deal with cyber issues of all kind, such as WhatsApp hack, Facebook hack, Gmail hack, mobile Phone hack, Accounts hack, Erase Criminal Records, Websites Hack, Bitcoin Trade recovery, and other hack relating to cyber issues. Contact info: Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204) 819- 5505.
2023-11-23