Парист хоёр хүн амиа алдлаа
2015-11-18

Парисын хойд этгээдийн Сайнт Денис гэх дүүрэгт бүлэг этгээдүүд болон цагдаа нарын хооронд буудалцаан болж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл одоогийн байдлаар буудалцааны улмаас хоёр хүн нас барсан талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ.



Түүнчлэн тухайн газарт ажиллаж буй “АП” агентлагийн сэтгүүлч Баптисте Мари “Энд хоёр удаа дэлбэрэлт болсон. Хоёр дахь дэлбэрэлт нь маш хүчтэй. Бас буудалцаан цаг гаруй хугацаанд үргэлжилж байна” хэмээн дамжуулсан байна. Харин тус дүүрэгт оршин суугч 21 настай Амин Гуйзани “гранат дэлбэрсэн. Буудалцаан дахиад л үргэлжилж байна” гэж ярьжээ. 


Өнөөдөр өглөө мөрдлөгө хийж явсан цагдаагийн ажилтнууд бүлэг этгээдүүдтэй таарсанаар  буудалцаан эхэлсэн. Одоогоор тэд хэн болох нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Даваа


Эх сурвалж: www.mminfo.mn

 
Shuud.mn
Сонин хачин