Путин: Бид хариугаа авах болно
2015-11-19

Египетийн Шарм эль Шейх амралтын газраас хөөрч, Синайн хойгт осолдсон Оросын агаарын тээврийн онгоцны сүйрлийн шалтгаан тэсрэх бөмбөгнөөс болсон хэмээн тус улсын Аюулгүй зөвлөлийн дарга Александр Бортников мэдэгдсэн билээ. 224 зорчигчтэй “Airbus A321”-ийг хөөрөхөөс өмнө гэмт этгээдүүд онгоцны хөдөлгүүрийн хэсэгт нэг кг орчим тэсрэх бөмбөг байршуулсан болохыг шинжээчид тогтоосон юм. “Онгоц техникийн асуудлаас бус террорист этгээдүүд болж дэлбэрсэн. Шарм эль Шейхийн нисэх буудалд хэт даврагчидтай холбоотой этгээд ажиллаж байна. Тэр этгээд онгоцонд тэсрэх бөмбөг байршуулсан” Бортников мэдэгдсэн байна.

 

Бортниковийг ийнхүү хэлсний дараа Ерөнхийлөгч В.Путин “Бид хариугаа авах болно. Өнөөдрийг хүртэл бидний уй гашуу арилаагүй байна. Бид тэдний ардаас залбирч, заавал өшөөг нь авахаа амласан. Ард түмнийг минь уй гашууд автуулсан террористууд дэлхийн хаана ч нуугдсан бай бид олж, хариугаа авах болно” гэж мэдэгджээ.

 

Сирийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр “Оросын цэргийн ажиллагаа эрчимжиж, хэт даврагчдын байршилд өчигдөр 84 удаа цохилт өгсөн” гэсэн байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Оростой хамтран хэт даврагчдад цохилт өгөхийг хүссэн бөгөөд энэхүү саналыг Путин хүлээн авчээ. Франц, Орос хоёр улс ирэх долоо хоногоос хэт даврагчдад хамтран цохилт өгөх гэнэ.

 

Путин Францаас гадна Их Британи улстай хамтран хэт даврагчдад цохилт өгөхөөр тохиролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dxsa:
hun bishuudiig ehleed ustgah ehregtei hun bsan bol yahav
2015-11-19
зочин:
Өс өсийг л дагуулдаг, хэзээ ч эв эеийг дагуулж байгаагүй. Өстнүүд хүний ёсоор уулзаж ярьж тохиролцож байж л эв эе тогтдог.
2015-11-19
dxsa:
hun bishuudiig ehleed ustgah ehregtei hun bsan bol yahav