Нью Йорк хотод халдлага үйлдэнэ гэв
2015-11-19

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл АНУ-ын Нью Йорк хотноо халдлага үйлдэхээ мэдэгдсэн видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бичлэгт хэт даврагчид “Times Square”, “Herald Square”, “Manhattan”-т халдлага үйлдэхээ мэдэгджээ. 

 

26 секунд үргэлжлэх бичлэгт нэг эрэгтэй гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөгөө эдгээр газруудад дэлбэлэхээр төлөвлөж буйгаар дүрслэгдсэн байна. Тэрбээр “Бид аллахын заавраар америкчуудад халдах болно. Биднийг гутаан доромжилсон бүхэн амиа алдах болно” гэж хэлжээ. Энэ долоо хоногийн эхээр тус бүлэглэл Вашингтон хотноо халдлага үйлдэхээ мэдэгдэж, заналхийлсэн билээ. Хэт даврагчид “Тус удахгүй Вашингтонд цус урсах болно” гэсэн юм.

 

Тус бүлэглэл Америкчуудаас гадна Францчуудыг дахин заналхийлж “Та бүхэн удахгүй үхэх болно” гэсэн байна. Ганцхан долоо хоногийн дотор хэт даврагчид Орос, АНУ, Францад халдлага үйлдэнэ хэмээн заналхийллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин