Улс орон онц байдал зарлах хэмжээнд хүрсэн шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараарллыг УИХ-ын дэд даргыг танилцуулав. Хуралдаанаар 20 орчим хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Бид Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар асуулга тавьж сонссон. Гэрээтэй холбоотой ажил цаашаа явах гээд байх юм. Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор цааш хэлэлцэхээр болсон. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг 15 банктай гэрээ хийгээд 4.2 тэрбум ам.долларыг оруулаад ирвэл Риотинтой биднээс алсраад явна. Үүн дээр 3.2 тэрбум татварын асуудал байгаа, нийтдээ 7,4 тэрбум ам.долларын асуудалд санаа зовоод байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга яагаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж ирэхгүй байна вэ” гэсэн саналыг хуралдааны эхэнд гишүүн Г.Уянга тавьсан бол гишүүн Ж.Батзандан “Улс орон чинь онц байдал зарлах хэмжээнд оччихоод, эдийн засаг хямраад байгаа. Гэтэл энэ хэлэлцэж байгаа асуудал Ялтан шилжүүлэх, Нийгмийн даатгалын зэрэг асуудал багтжээ” хэмээлээ. Үүнд хуралд даргалагч Р.Гончигдорж “Хэлэлцэх асуудлын хүрээнд санал хэлнэ” хэмээлээ.
Ингээд чуулганы хуралдаанаар зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөл оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Хуульзүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Өргөдлийн байнгын хороонд гишүүнээр оруулсан бол Д.Оюунхоролыг Хуульзүйн байнгын хорооны гишүүнээр шилжүүллээ. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Байнгын хорооны бүрэлдэхүүн орсон гишүүд хуралдаандаа нэг ч суудаггүй шүү. Жишээлбэл, М.Батчимэг гишүүн” хэмээн гомдол мэдүүлэхэд хурал даргалагч “хэлэлцэх асуудалд хамаарахгүй” хэмээн үгийг нь тасаллаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ