Монгол ААШТ-ийг зохион байгуулах боломжгүй боллоо
2015-11-19

Даамын 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдах байсан. Манай улс энэ эрхийг өнгөрсөн тавдугаар сард болсон Азийн даамын холбооны хурлаас авсан юм. Гэвч энэ тэмцээнийг манай улс зохион байгуулах боломжгүй болжээ. Учир нь улсын төсөв хэлэлцэх үед олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах зардлууд хасагджээ. Тэр дунд даамын Азийн аварга шалгаруулах тэмцээний зардал болох 40 сая төгрөг ч танагдсан байна.

 

Тиймээс Монголын даамын холбоо тэмцээн зохион байгуулах боломжгүй болсноо энэ долоо хоногт багтаан Азийн даамын холбоонд албан ёсоор мэдэгдэхээр болжээ.

 

Манай улсын даамчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцдог.  2012 онд Малайз, 2013 онд Узбекистан, 2014 онд Тайланд, 2015 онд Узбекистан улсад болсон тэмцээнд оролцож, нас насны ангилалд аварга болж байсан. Азийн аварга шалгаруулах тэмцээнд 30-40 тамирчин явж оролцдог бөгөөд 200-300 сая төгрөгийн зардал гаргадаг аж. Азийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь бага зардал гаргахаас гадна оюуны спортын төрөлд нэр хүндээ өсгөх боломж байжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MONGOL TUR MINI ARAI CHI DEE . 40 - KHON SAYA TUGRUG
2015-11-19