НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана
2015-11-19

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгийн барилга /
  •  Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай
  •   “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай
  • Ой тэмдэглэх тухай / Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг /
  • НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
-       Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилтийг батлах тухай
-       Нийслэлийн эдийн засгийн 2016 оны зорилтыг батлах тухай
-       Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
-       Нийслэлийн төсвийн ерөнхийлөн Захирагчийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланд өгсөн аудитын дүгнэлт, 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
-       Нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
-       Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай
-       “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” батлах тухай
-       Нийслэлийн 2016 оны төсөв батлах тухай
  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан зарлах тухай
  • Шагналд тодорхойлох тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин