МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Б.Чимэдийн нэрэмжит болголоо
2015-11-20

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд 1966 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

 

Б.Чимэд нь Монгол Улсын засаг захиргааны анхны нэгж, батлан хамгаалах салбар, боловсролын салбар, шүүх эрх мэдэл, хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагад 60 гаруй жил ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилд мэдлэг чадвар, дадлага, туршлагаа зориулсан судлаач байлаа. Улс төрийн чухал баримт бичгүүд, хууль боловсруулах ажлыг тасралтгүй хийсний дотор шинэ Үндсэн хууль боловсруулахад мэргэжил, арга зүйн талаар зохицуулан оролцож, парламентаар хэлэлцэн батлахад Үндсэн хуулийн эх баригчаар томилогдон ажилласан юм.

 

Хуульч боловсон хүчин бэлтгэх ажилд амьдралынхаа 50 гаруй жилийг зориулан, Эрх зүйн үндэс,  Монголын төр, эрх зүйн түүх, Үндсэн хуулийн болон захиргаа, санхүү, иргэний эрх зүй, хүний эрх, захиргааны шүүхийн асуудал зэрэг мэргэжлийн олон хичээл зааж, олон мянган хуульч бэлтгэсэн сурган хүмүүжүүлэгч юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх заалт болон  МУИС-ийн саналыг үндэслэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
САЙХАН. ХҮНИИ НЭРИИГ ӨРГӨХ БОЛТУГАЙ. ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ ГЭХДЭЭ МУУ САНААЧЛАГАГҮЙ ХУУЛИУДЫН ТӨСӨЛД. САНАЛ. ОНОЛОО ТУСГАДАГ УУ? ХАЖУУДАА СУДАЛГАА ЯВУУЛААЧ .ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ. НИИГМИИН ИДЭВХИГҮЙ ОНЦГҮЙ БАЙНАА
2015-11-23