Парис: Гол сэжигтэнг устгажээ
2015-11-20

Францын нийслэл Парис хотноо болсон цуврал халдлагыг зохион байгуулагч Абдельхамид Абааудыг устгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг тус улсын прокурор Франсуа Моленс баталсан байна.

 

Тусгайгийнхан энэ сарын 18-нд Парисын Сен Дени гэх дагуул хотод тусгай ажиллагаа явуулж, хэд хэдэн террористыг устгасан юм. Амиа алдсан террористуудын нэг нь Парисын халдлагын гол сэжигтэн Абдельхамид Абаауд байсан хэмээн Моленс мэдэгдсэн байна. Тэрээр амиа алдахаасаа өмнө “Аллах” хэмээн хашгирч байсан хэмээн тусгай ажиллагаанд оролцсон цэргүүд мэдэгджээ.

 

Сен Дени хотноо болсон ажиллагааны үеэр нэг эмэгтэй өөрийгөө золиослосон билээ. Амиа золиослогч эмэгтэй Абдельхамид Абааудын төрсөн дүү байсан хэмээн тусгайгийнханд баригдсан террористууд мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин