Оросын тамирчид сэргээш хэрэглээгүй
2015-11-20

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг буюу “World Anti-Doping Agency” өнгөрсөн долоо хоногт Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэдэг хэмээн мэдэгдэж, 2016 оны Рео де Женейрогийн олимпид оролцох эрхийг нь түтгэлзүүлэхийг шаардсан билээ. Тус агентлаг энэ асуудалд Оросын Спортын сайд, Москвагийн сэргээшийн төв лаборатори, Оросын сэргээшийн эсрэг байгууллага оролцсон хэмээсэн юм. Тэгвэл тус агентлагийн хүсэлтийн дагуу Дэлхийн олимпийн хороо сэргээш хэрэглэсэн гэх тамирчдаас шинжилгээ авсан байна.

 

Дэлхийн олимпийн хороо Оросын тамирчдыг цэвэр болохыг өчигдөр мэдэгдсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. “Тамирчид ямар ч асуудалгүй. Тэдний тэмцээнд орох эрх нээлттэй” хэмээн албаны хүмүүс мэдэгджээ.

Оросын спортын сайд Виталий Мутко “Би тэдэнд итгэж байсан” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Новшнуудад хариуг нь хангалттай өгөх хэрэгтэй.
2015-11-20