Өмнөдтэй хэлэлцээр хийхийг хүсчээ
2015-11-20

Хойд Солонгосын удирдлагууд Өмнөд Солонгосын талтай хэлэлцээр хийхийг хүссэн талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Энэхүү саналыг Сөүлийн тал хүлээн авсан бөгөөд уулзалт энэ сарын 25-нд хоёр Солонгосын цэрэггүй бүсэд болох гэнэ. Энэхүү уулзалт зохион байгуулагдвал өнгөрсөн оны наймдугаар сараас хойш болж буй томоохон уулзалт болох юм.

 

Уулзалтад хоёр талыг төлөөлөн хэн хэн оролцох нь тодорхойгүй байгаа ч Сөүлийн тал ихээхэн ач холбогдол өгч буйг гэрчүүд батлав. Хоёр тал уулзалтаар ямар асуудлаар хэлэлцэх нь нууц хэвээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин