Спикерийн сануулга
2015-11-20

УИХ-ын чуулганы өчигд­­рийн vдээс хойшхи хурал­­даанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцvvлгийг хийсэн. Гэтэл хуралдаанд гишvvдийн ирц муу байснаас тухайн асуудлаар vг хэлэх, хариулах хvн ч гарсангvй. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд “Хоёрхон сайд байна. Бусад нь хаана байна. “Давхар дээл”-тэй сайд хэд байдаг билээ. Гишvvд яагаад чөлөө авахгvйгээр хөдөө яваад байна. Д.Ганбат гишvvн хөдөө явж байна гэнэ.” гэв. Д.Ганбат гишvvнээс гадна Аж vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Германд, БСШУ-ы сайд Л.Гантөмөр АНУ-д яваа. Мэдээж бvгд л албан томилолтоор яваа юм билээ. Сvvлийн vед эрхэм спикер гишvvдэд хандан чуулганы нэгдсэн хуралдааныг таслахгvй байхыг ихэд анхааруулдаг болсон гэнэ лээ. Учир нь сонгууль ойртох тусам тойрог руугаа гvйдэлтэй болчихдог гишvvдийнхээ хөлийг туших аргагvй болчихоод байгаа тул ийн сануулахаас өөр аргагvйд хvрээд байгаа ажээ.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин