Сонгуулийн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
2015-11-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Гишүүд Сонгуулийн хуулийн төслүүдийг  нэгтгэн хэлэлцсэн хэдий ч саналыг тус тусад нь хураалаа.  Сонгуулийн хуулийн талаар гишүүд байр сууриа хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхдээ Монгол Улс нэг тойргоор өрсөлдөх манай эвслийн бүлгийн саналыг дэмжмээр байна. Зарим нам 10 тэрбумаар, зарим нам нь 10 сая төгрөгөөр сонгуульд өрсөлддөг. Санхүүжилтийн дээд хязгаарыг зааж өгөх хэрэгтэй. Мөн хар машины программ дээр  ач холбогдол өгмөөр байна шүү. Энэ бол өрсөлдүүлсэн биш алдааг нь зассан хууль шүү, манай эвслийн бүлгийн төслийг дэмжиж өгөөрэй.

 

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:

-Би өргөн барьсан 4 хуулийг дөрвүүлэнг нь дэмжиж байна. Улсын бага хурлыг хувь тэнцүүлэн сонгож байсан. Хамгийн сонирхолтой нь Улсын бага хурлын гишүүнээ хэрхэн томилохоо Их хурал дээрээ дэмжиж байлаа.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Ингэхдээ гурван сонгууль дамжиж хэрэгжихээр сайн хууль баталчихмаар байна. Гишүүд Сонгуулийн хуулийн төсөлд  ач холбогдол өгч байгаа нь мэдэгдэж байна. 2012 оны  Сонгуулийн хууль муу хууль биш. Хамгийн гол но нь Үндсэн хууль зөрчсөндөө байгаа. Намын нэрээр ороод суучихсан. Одоо намын нэртэй хамт намаа төлөөлөөд явах  хүмүүсийн нэрийг бичих хэрэгтэй. Сонгуулийн хуулинд тойрог жижигрүүлэхийг эсэргүүцэж байна.

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар Сонгуулийн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг гишүүд  дэмжсэн юм. Тиймээс Сонгуулийн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлээ.

 

Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин