Шөнийн цагийн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-2016 онд орлогоо нэмэгдүүлэх тал дээр төсвийн албан хаагчдын оффиссийн талбайг багасгавал яаж байна. Хэмнэлт эндээс эхэлвэл ямар вэ? Нэг хүүхдийн цэцэрлэгийн стадарттай холбогдуулж зарим оффесийг хүүхдийн цэцэрлэгт өгвөл яаж байна.
-Энэ жилийн төсөв батлахтай холбогдуулаад бид тодорхой хэмжээний байгууллагуудыг зохицуулах асуудал орсон. Оффесийн стандартын ам.метрийн асуудлыг шийднэ. Он дуусахаас өмнө энэ асуудлыг шийднэ. Агентлагуудыг нэгтгэхтэй холбоотой оффесийн асуудал ч яригдаж байгаа.
УИХ-ын гишүүн С.Оюун:
-Агаарын бохирдлыг бууруулах санг татан буулгасан. Энэ онд хэдэн удаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хуралдсан бэ? Та Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга хүн. Ирэх онд агаарын бохирдлын талаар авч хэрэгжүүлэх төсөв 0 төгрөг тусгасан. Агаарын бохирдлыг бууруулахад газаар шийднэ гэж байсан.
-Энэ жилийн төсөв дээр агаарын бохирдолтой тэмцэхэд 5 орчим тэрбум төгрөг тусгасан. Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороо хуралдаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв алхам хийжүүлэх, орон сууцжуулах асуудал. Энэ жил төсөвлөсөн 5 тэрбум төгрөг дээрээ үндэслээд бодлогоо үргэлжлүүлээд явна. Байгалийн хийн, нүүрснээс гаргах хийн үйлдвэр байгуулна. Нүүрснээс хий боловсруулах асуудал технологийн үйл ажиллагаа нэмж шаардагдаж байгаа. Байгалийн хий нь Тавантолгойн бассейнийг үндэслэнэ. Хийн үйлдвэрүүдээ байгуулна. Шахмалт түлшний үйлдвэр асуудлуудаа шийдсэн байгаа. 10 орчим мянган өрхийг шахмал түлшийг татаастай шилжүүлнэ. Энэ жилээс цахилгаан халаагуураар дэмжих үүднээс шөнийн цагийн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ