Нөхөн сонгуулийг эсэргүүцэж, тайван жагсаал хийв
2015-11-20

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын гурван тойрогт энэ сарын 22-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Энэ шийдвэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар гаргажээ. Харин энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, тус аймгийн МАН-ын хорооноос өнөөдөр тайван жагсаал хийлээ.

 

Аймгийн ИТХ-аас одоогийн байдлаар эгүүлэн татсан төлөөлөгчийн сул орон байхгүй, ИТХ-ын хуралдаанаас төлөөлөгчийг чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гараагүй байхад нөхөн сонгуулийг зарлаж байгаа нь Аймаг сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж байна.

 

 

Дархан-Уул аймагт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудсанд ганцхан АН-ын нэр дэвшигчийн нэр бичигдэж ирсэн гэх бөгөөд энэ нь сонгогчдод сонголт хийх боломж байхгүй, шууд тулгасан үйлдэл болж байна. Энэхүү нөхөн сонгуультай холбоотой хууль бус үйлдлүүдийг шүүх хяналтын байгууллагуудад шалгуулахаар хандаад байгаа юм байна.

 

Цаашид Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо энэ алдаа дутагдлаа засч, МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй, хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байвал тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглах гэнэ.

 

МАН-ын хороо энэ нөхөн сонгуулийг бүхлээрээ хууль бус гэж үзэн шүүхэд хандаж байгаа бөгөөд 7, 13, Өргөө багуудад явагдах нөхөн сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Nasanbat Tsendsurengee ehleed namaasaa hoo
2015-11-21
zochin:
Зөв битгий оролц
2015-11-20