”Чиндаогийн Гранпри”-н аварга Д.Сумъяа
2015-11-21

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Чиндао 2015" Гранпри тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр барилдсан манай бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Сумъяа алтан медаль хүртлээ. Дэлхийн чансааг тэргүүлж буй Тэрбээр аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряамтай барилдаж цэвэр ялснаар төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан юм.

 

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг "А" хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд  Азербайжаны Нижат Шихализадад цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй гавьяат тамирчин М.Уранцэцэг "Чиндао-2015" тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн.

 

Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан манай бөх А.Цолмон олимпийн эрхийн оноо олгох "Чиндао-2015" Гранпри тэмцээний хүрэл медалийн тавцанд зогслоо.

 

Б.Бэхи


 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
saihan medee baina,saihan baina
2015-11-21