Сэтгэцийн өвчтэй иргэн сураггүй болжээ
2015-11-21

Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн сураггүй алга болжээ. Түүнийг онцгой байдлын алба хаагчид хайж байна.

 

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт оршин суудаг иргэн М /37 настай, эрэгтэй, сэтгэцийн өвчтэй/ энэ сарын 17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Гэрийхэн нь энэ тухай дуудлагыг хоёр хоногийн дараа аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна. 

 

Одоогийн байдлаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч Буянт /аймгийн төвөөс 25 км/ сумын чиглэлд “Буянт” голын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huurhiiduu usand yavchaa bizdee
2015-11-23
иргэн:
Францад доншуурч яваа
2015-11-22
huurhii:
ene ulsuudiig emchildeg gazar bn uu
2015-11-21