Сэтгүүлч нас барсан хэргийг шалгаж байна

Олон нийтийн цахим хуудсаар "Монголиан Майнинг Журнал" сэтгүүлийн редактор Л.Болормааг гэртээ бусдын гарт амь насаа алдсан" гэх мэдээлэл гарч байна.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ тухай тодруулахад "Иргэн Б-н нас барсан хэргийг шалгаж байна. Гадны нөлөөтэй эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр тогтооно" гэлээ.
Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй юм байна.
Сэтгүүлч Л.Болормаа хамгийн сүүлд "Ядарсан ба задарсан бүх хүнд зориулав" http://bolormaa.niitlelch.mn/content/7390.shtml нийтлэлээ бичжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ