Хөрсний нуралтаар 50 хүн амиа алджээ

img

Мьянмарын Качин мужид байрлах нэгэн уурхайн ойролцоо хөрсний нуралт болж олон хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр хөрсний нуралтаар хамгийн багадаа 50 хүн амиа алдаж, 100 орчим хүн сураггүй алга болсон гэжээ.

 

Амиа алдагсдын ихэнх нь тус уурхайн ажилчид аж. Сураггүй байгаа иргэдийн дунд бага насны хүүхдүүд байгаа гэнэ. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүйг аврагчид сануулсан байна.

 

Гамшгийн бүсэд 200 гаруй аврагч болон орон нутгийн иргэд ажиллаж байгаа аж. Өнгөрсөн онд тус уурхайд осол гарч, 11 хүн амиа алдаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ