Халдлагатай холбоотой этгээдүүдийг баривчилжээ
2015-11-23

Парисын халдлагатай холбоотой террористуудыг Белгийн цагдаа нар баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Цагдаа нар террористуудын нуугдаж байсан барилгыг бүсэлж, нууц ажиллагаа явуулсны үр дүнд 16 этгээдийг амжилттай барьсан байна. Тэдний хоёр нь өөрийн хүсэлтээр бууж өгчээ.

 

“Террористуудын байршиж байсан газраас тэсрэх бөмбөг болон галт зэвсэг олсон” хэмээн Белгийн холбооны прокурор Эрик Ван Дер Сурт хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. Ерөнхий сайд Чарльз Мишель террористууд Белгийг заналхийлж буй учир метро, галт тэрэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоосон болохоо мэдэгдсэн байна.

 

Баригдсан этгээдүүдийн дунд Парисын халдлагын сэжигтэн Салах Абдеслам байгаагүй хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ. Тэрбээр “Цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилсаар байгаа. Бид тун удахгүй Салахыг барих болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин