18 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

“Монгол базальт” ХХК Италийн “Гама Механик” компанитай эрдэс чулуун хөвөн барилгын дулаалгын материал үйлдвэрлэх, үйлдвэрийн шугам худалдан авах 18 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээнд гарын үсэг зурлаа.
“Монгол базальт” ХХК-ийн тоног төхөөрөмж худалдан авах зээлийг “Интенсиа сан паоло” банк Италийн Засгийн газрын САЧИ агентлагийн баталгаагаар олгох аж. Монгол Улсын Аж үйлдвэрийн яам “Гамма Механика” болон “Монгол Базальт” хооронд байгуулсан гэрээг Монгол-Италийн аж үйлдвэр худалдааны салбарт цаашдын өргөн хүрээний хамтын хамтын ажиллагааны эхлэл хэмээн онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ