Долоон хүн нас баржээ
2015-11-23

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн ням гаригт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 127, зөрчлийн 951, зам тээврийн ослын 348 мэдээлэл иржээ.

 

Гэмт хэргийн шинжтэй 48 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

 

Улаанбаатар хотод золгүй байдлаар долоон хүн нас барсан бол нийт 12 осол гарч найман хүн гэмтжээ. Мөн дээрмийн нэг, хулгай 26, бусдын биед гэмтэл учруулсан хоёр, танхайрсан нэг,  залилан мэхэлсэн хоёр, зам тээврийн хэрэг зургаа гарсан байна. 

Shuud.mn
Сонин хачин