Аргентин шинэ Ерөнхийлөгчтэй боллоо
2015-11-23

Аргентин улсад энэ амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй ч энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин Консерватив намын нэр дэвшигч Маурисио Макри ялалт байгуулсан хэмээн ажиглагчид үзэж байна. Тэрбээр урьдчилсан байдлаар нийт сонгогчийн 52 хувийн санал авч, дараагийн Ерөнхийлөгч болох нь тодорхой болжээ. Харин эрх баригч намаас нэр дэвшсэн Даниель Сциоли 45.5 хувийн санал авчээ.

 

Макригийн дэмжигчид баяраа тэмдэглэж эхэлсэн байна. Тэрбээр “Би ялалт байгуулсан гэдэгтэй 100 хувь итгэлтэй байна. Энэ улсыг шинэ хүн удирдах цаг нь болсон. Хамтын хүчээр улсаа хөгжүүлцгээе” гэж хэлжээ.

 

Орон нутгийн хэвлэлүүд “Сциоли аль хэдийн ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр сонгуулийн албан ёсны дүн гараагүй байгаа хэдий ч Макрид баяр хүргэсэн” гэж мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин