80.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Банкууд өнгөрсөн аравдугаар сард нийт 1 395 зээлдэгчид 80.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3370.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 75 877-д хүрсэн байна.
Тухайн сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.1 нэгж хувиар, оны эхнээс 22.1 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 29.8 нэгж хувиар буурчээ.
Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2.4 хувь бол чанаргүй зээлийн эзлэх хувь 0.7 байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ