Селин Дион хохирогчдод зориулан дуулав
2015-11-23

Америкийн Нью Йорк хотын “Nokia” театрт энэ оны “AMA” хөгжмийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулсан тухай “www.mashable.com” мэдээллээ. Ёслолын ажиллагааны төгсгөлд дуучин Селин Дион Парисын халдлагаар амиа алдагсдад зориулж дуулсан байна.

 

Дуучин 1940 онд гарсан “Hymne à L'Amour” гэх дууг дуулжээ. Тэрбээр дуулахаасаа өмнө танхимд сууж байсан уран бүтээлчид болон зочдыг нэг минут дуугаа хурааж, тэдэнд хүндэтгэл үзүүлэхийг хүсээд “Би францчуудад хайртай. Гашуудал минь өнөөг хүртэл тайлагдаагүй байна. Би маш их шаналж байна” гэж хэлжээ. Түүнээс гадна Мадонна хохирогчдод зориулан дуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энгийн иргэдийг битгий бөмбөгдөөд байгаач гэж том гүрний боссуудад хэлэхгүй бол аргаа барсан хүмүүс өөрийгөө дэлбэлэх юм. түүнд нь баахан хүмүүс өртөх гэж
2015-11-24
Zochin:
Yamar uxantai yum be
2015-11-23