Шашнаасаа урвасан хэмээн цаазын ял оноожээ
2015-11-24

Саудын Араб улсын яруу найрагч, зохиолч Ашраф Файядыг их зөнч Мухаммедийг доромжилж, гутаасан гэж буруутгаж, цаазаар авах ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Яруу найрагч их зөнчийг гутаагаагүй хэмээн мэдэгдсэн ч гэрчүүд түүнийг номоо шатааж, Мухаммедийг гутаасан гэж мэдэгджээ. Түүний эсрэг ойролцоогоор 100 хүн нэгдсэн байсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд уламжлав.

 

Анх түүнийг шашны эсрэг нэгдсэн хэмээн буруутгаж, дөрвөн жилийн хорих ял болон 800 удаа ташуурдах шийтгэл оноосон аж. Харин өчигдөр болсон шүүх хурлаар яруу найрагчийг исламын шашныг гутаасан, залуусыг шашны эсрэг турхирсан хэмээж, цаазаар авах ялаар шйтгэсэн байна.

 

Хүний эрхийн “Human Rights Watch” байгууллага “Ямар ч үндэслэлгүйгээр яруу найрагчийг баривчилсан мөн эрүү шүүлтээр худал мэдүүлэг өгсөн. Өнөөдрийг хүртэл тус улсын Хууль зүйн яам тайлбар хийгээгүй байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hhh:
Mongold shashinaasaa urwaj gutaagtchidiig shiitgedeg boloh yumsan hoshin shogiihnoos ehleed
2015-11-24