Кливленд Кавальерс улирлын 10 дахь хожлоо авлаа

Кливленд Кавальерс , Орландо Мэжик багийг талбайн дээрээ хүлээн авч 103-117 ялалт байгуулснаар улирлыг 10-3 гэсэн амжилттай үргэлжлүүлж байна.
Орландо Мэжикээс Андрей Николсон сэлгээнээс 18 оноо, 8 самбар , Эван Фурнье 13 оноо, Никола Вучевич 12 оноо, 5 самбар тус тус гүйцэтгэж 7 дахь хожигдолоо авсан.
Леброн Жеймс 15 оноо, 13 о.дамжуулалт хийж , оновчтой дамжуулалтаар бүх цаг үеийн шилдэг 25-д эрэмбэлэгдэж байгаа Оскар Робертсоныг гүйцэж 25-д орж ирсэн. Кевин Лов улирлын хамгийн өндөр 34 оноо 8 самбар гүйцэтгэжээ. Ж.Р. Смит 26 оноо, 2 о.дамжуулалт хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ