300 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэр барина
2015-11-24

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бүгд найрамдах Чех улсад ажиллах үеэрээ Чехийн нүүрснээс кокс болон ширэм боловсруулан гаргаж авах үйлдвэр болох “Нutni prjekct fruder-mister” ХХК, “Витковец” группын ган хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.

 

Үйлдвэртэй танилцах үеэр Монгол Улсын “Нью Эко энержи” ХХК Чех улсын “Нutni prjekct fruder-mister” компани “ЧКД энержи” компанитай Монгол Улсад 300 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэр барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

 

Энэхүү төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийт хөрөнгө оруулалт 160 сая евро бөгөөд үүний 130-150 сая еврог “ЧКД энержи” компани гаргах аж.

Shuud.mn
Сонин хачин