Нэгдүгээр амаржих газарт эх энджээ

Нийслэлийн нэгдүгээр амаржих газар буюу "Өргөө" төрөхөд өнгөрсөн бямба гаригт төрөх гэж очсон 27 настай эх эндсэн харамсалтай хэрэг гарчээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар “Эх нь хоёр дахиж хагалгаанд орж, амиа алдсаны дараа эмч нар хүүхдийг нь архаг бүтэлттэй гээд тоохгүй байсан. Ар гэрийнхэн нь маш их гомдолтой байгаа. Талийгаач бүсгүй өнгөрсөн лхагва гаригт эмнэлэгт очсон ч эмч нар тоохгүй байсаар бямба гаригт хийсвэр хагалгаанд оруулсан” гэнэ.
Харин албаны эх сурвалж буюу нэгдүгээр эмнэлгийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас “Тийм зүйл өнгөрсөн хагас сайн өдөр болсон. Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна” гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгөөд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ