Оросын байлдааны онгоцыг сөнөөжээ
2015-11-25

Туркийн армийн “F12” онгоцнууд өчигдөр Оросын байлдааны онгоцыг Сирийн хилийн ойролцоо сөнөөсөн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Орон нугийн хэвлэлүүд “Сөнөөгчид байлдааны онгоцыг харвасны дараа нисгэгчид шүхрээр буулт хийсэн. Хүний амь нас эрсдээгүй” гэсэн байна. Осолдсон байлдааны онгоц Сирийн Латикиа хотноо унасан тухай Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

 

Оросын онгоц осолдсон нь тодорхой болсны дараа Ерөнхийлөгч В.Путин дургүйцлээ илэрхийлж, Туркийн удирдлагуудаас тайлбар шаардсан байна. Ерөнхийлөгч  “Энэ үйл явдал хоёр улсын дунд хагарал үүсгэлээ. Бид энэ асуудалд анхаарлаа хандуулах болно” гэж мэдэгдсэн байна.

 

Байлдааны онгоц сүйрсэнтэй холбоотойгоор “НАТО” ээлжит бус чуулга уулзалт зарласан болохоо тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг мэдэгдсэн байна. Тэрбээр “Одоогоор бүх зүйл тодорхойгүй, нууц хэвээр байна” гэж хэлжээ.  

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Турк улсад айлчлахаар төлөвлөж байсан ч ослын дараа айлчлалаа цуцалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zz:
islam hun ard tumend itgej bolohgui.
2015-11-25