Жежүгийн Гран Прид 16 жүдоч зодоглоно
2015-11-25

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох  Жэжүгийн Гран При тэмцээн маргааш Жэжү арал дээр эхэлнэ. Энэ сарын 28 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас 2014 оны дэлхийн аварга гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар тэргүүтэй 16 тамирчин оролцоно.

 

Тухайлбал:

60 кг-д гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар /"Хангарьд" спорт хороо/
ОУХМ Ганболдын Хэрлэн /"Женко" клуб/
66 кг ОУХМ Довдонгийн Алтансүх
73 кг-д Наранхүүгийн Хадбаатар /"Женко" клуб/
73 кг-д Бат-Эрдэнийн Пүрэвдаваа
81 кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар /"Хангарьд" спорт хороо/
81 кг-д ОУХМ Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
+100 кг-д ОУХМ Баттулгын Тэмүүлэн
ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр /"Хангарьд" спорт хороо/
52 кг-д гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа /"Хүч" спорт хороо/
Пүрэвсүрэнгийн Буянхишиг /"Женко" клуб/
57 кг-д Лхагватогоо Энхрийлэн /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
63 кг-д ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /"Хүч" спорт хороо/
ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг /"Женко" клуб/
-78 кг-д ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд /"Женко" клуб/
ОУХМ Мөнх-Эрдэнийн Ууганжаргал нар Жэжүгийн Гран Прид зодоглоно. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chinii mongoor zardal hiigee yu
2015-11-25
Зочин:
Sumiya yagaad yavsangui?
2015-11-25
IRGEN:
YMAR IH TEMTSEEND YVDGIIM BEEE BOON ZARDAL MONGO
2015-11-25