О.Баасанхүү: Ардчилсан нам хар машинд, бид ард түмэнд итгэж байгаа
2015-11-25

Парламентаар сонгуулийн тухай дөрвөн өөр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэхээр болоод байна. Эдгээр төслийн нэгийг санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.

 

-Та бүхний санаачил­сан хуулийн төсөл бусдаа­саа юугаараа ялгаатай вэ. Яагаад заавал одоо­гийн байгаа холимог хувилбарын 28:48 гэсэн харьцааг 38:38 болгоё гэж байгаа юм бэ?

 

-Р.Бурмаа нарын гишүү­­дийн хувьд сонгуулийн шинэ хуулийн төсөл санаачилсан. Харин бусдынх нь боловсруулсан төсөл түүнд байгаа алдааг засч, нэмэлт өөрчлөлт оруулах төсөл юм. Гэхдээ зарчмын хувьд ялгаатай. Ерөнхийдөө гурван намын ярилцаж тохирсноор сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ гэдэгт санал нэгдсэн. Харин манай эвслийн бүлгийн хувьд 38 гишүүнийг намын нэрээр биш ард түмнээр эрэмбэлүүлье гэж байгаа юм. Ерөнхийдөө сонгуульд 10 гаруй нам оролцдог. Тэгэхээр 300-400 орчим нэр дэвшигчийн нэр гарна. Тэндээс нь 38 хүнийг гаргаад ирэг. Тэр нь намд өгч байгаа квот болно. Тэгэхгүй бол одоо намын нэрийг сонгож, нам нь нэр дэвшигчээ сонгодог байсан. Энэ нь ард түмэн шууд сонгодоггүй гэх асуудал гарсан. Энэ нөхцөл байдлыг өөрчилье гэсэн зарчмын ялгаа байгаа.

 

-Намын нэрийн жагсаалтаар одоо 28 гишүүн сонгогддогийг 10-аар нэмэх гэж байгаа нь ямар шалтгаантай юм бэ?

 

-Уг нь 76 болгочихмоор байна. Тэгвэл ашигтай. 76 хүнийг шууд эрэмбэлчихвэл илүү амар. Үндсэн хуульд угаасаа сонгох, сонгогдох эрхтэй гэсэн зарчим бий. Сонгох гэдэг Дархан, Эрдэнэтэд байгаа хүн төлөөллөө сонгох биш УИХ-д нэр дэвшиж байгаа хувь хүнийг сонгох юм. Ингэхдээ улс нэг тойрог болж улсын хэмжээнд сонгогдох ёстой гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч улсын хэмжээнд сонгогддог шүү дээ. Түүнтэй адил 76 хүнийг улсын хэмжээнд сонгож болох юм. Гэхдээ 76 хүнийг ингэж сонгоё гэхээр тойрог эзэнгүйдэх хандлагатай гэсэн зүйл байгаа учраас УИХ-ын гишүүдийн 50 хувийг пропорционалиар, үлдсэн 50 хувийг нь 26 тойргоос мажоритараар сонгоё гэсэн заалтыг төсөлд тусгасан юм. Ингэхээр тойрог эзэнгүйдэхгүй. 38 гэсэн тоо өгчихье, тэндээс нэг, арав, эсвэл 38-д байгаа хүн ч сонгогдож болно. Ямар боловч улс даяараа 38 хүнийг гаргаад ирэх юм.

 

-Ингэхдээ намын нэр, хүний нэр хоёрыг давхар дугуйлах юм уу?

 

-Үгүй. Зөвхөн хүний нэрийг л дугуйлаад явах юм. Харин тэр нь намын авсан квот болох юм.

 

-Дараа нь нам дотроо хэнийг УИХ-ын гишүүн болгох вэ гэдгээ дахин эрэмбэлнэ гэсэн үг үү?

 

-Тэгэхгүй. Улс даяар 38 хүнийг эрэмбэлж гаргаад ирнэ. Одоогийн хуулиар бол эхний нэг, хоёрт жагсаж буй хүн 100 хувиар гишүүн болдог. Харин 28 дахь хүн гишүүн болж амждаггүй. Үүнийг л болиулах юм. Нам тус бүр 38 хүний нэрээ гаргаад сонголт хийлгэнэ. Нэгдүгээрт манай намын, аравдугаарт Ардын намын, 38 дугаарт Ардчилсан намын хүн ч орж болно шүү дээ. Хүнээр дамжуулж намынхаа суудлын тоог гаргана гэсэн үг.

 

-Санал тоолох хар машины дүнг хэдийд эцсийн гэж үзэх вэ гэсэн маргаан бий. Зарим төсөлд заавал гараар тоолно, эсвэл хяналтын тооллого хийнэ гэх зэргээр тусгасан. Харин та бүхэн ямар хувилбар дэвшүүлж байгаа вэ?

 

-Сумууд дээр тавих хар машиныг бид сканертай адилтгаж үзэж байгаа юм. Хамгийн гол нь түүнийг нэгтгэж буй систем нь асуудалтай учир хөндлөнгийн байгууллагаар программыг нь баталгаажуулъя гэж байгаа. Дээрээс нь манай бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд байгаа нэг ялгаа нь 25 жил болсон нам, дөнгөж байгуулагдаад нэг жил болсон нам яг нэг гараанаас гарах ёстой гэж үзсэн. УИХ-д 25 жил болсон нам 76 тэрбумыг цацаж магадгүй. Ингэж  мөнгөний сонгууль бол­гож, улсыг эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдалд оруулж магадгүй. Тэгэхээр бүх намд санхүүжилтийн дээд талын адил лимитийг тогтооно, түүнээс хэтэрвэл ард түмний саналыг мөн­гөөр худалдаж авах гэж байна гэсэн үг. Иймд заасан лимитэд тааруулаад том, жижиг нам мөнгөө босгох ёстой  гэж байгаа юм.

 

-Тэгээд намуудыг тө­рөөс санхүүжүүлэх юм уу?

 

-Үгүй, ард түмнээс хандиваа авчихна. Нэг нам гурван тэрбумд багтааж сонгууль явуулна гэвэл 10 намын мөнгийг 30 тэрбумд багтаана гэсэн үг. Тэр гурван тэрбумд намын, нэр дэвшигчийн сурталчилгааны мөнгө багтана. Ингэж бүх нам тэгш гараанаас явъя гэ­сэн саналыг тусгах шаардлагатай.

 

-Дээд тал нь яг хэдэн төгрөг гэж тооцож байгаа юм бэ?

 

-Хэлэлцүүлгийн явцад тодорхой  жишиг гараад ирнэ. Намын ерөнхий санхүүжилт, нэр дэвшигчдийн мөнгө гэхээр гурав, дөрвөн тэрбумаас хэтрэхгүй гэж тооцож байгаа.

 

-Хар машины дүн эцсийнх байх уу, заавал гараар давхар тоолох юм уу?

 

-Хүндээ итгэх үү, хар машиндаа итгэх үү. Маргаж байна гэдэг чинь худлаа байна гэсэн үг. Иймд гараар тоолоод эцсийнх болгочихъё.  Ардчилсан нам хар машиндаа, бид ард түмэндээ итгэж байгаа. Тэгэхээр хүнд найдах нь зөв гэж бодож байгаа.

 

-Сурталчилгааны хугацааг хасах, нэмэх тухайд төслүүдэд янз бүрийн саналыг тусгасан байсан шүү дээ. Энэ талаар та бүхний санаачилсан төсөлд юу гэж тусгасан бэ?

 

-Манай төсөлд 43 хоног гэж хугацааг нэмсэн байгаа. Эхний долоо хоногт нэр  дэвшигчид бүртгүүлэх, мандатаа авах, сурталчилгаанд ажиллуулах хүнээ томилох, сониноо хэвлэх гээд техникийн ажилд зарцуулах шаардлагатай болдог. Дараа нь орон нутагт, хол аймагт нэг л удаа ажиллахад долоо хоног зарцуулдаг. Тэгэхээр сурталчилгааны хугацааг нэмэх нь зүйтэй гэж үзсэн. 

 

М.ГАНЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гар аргаар тоолж луйвар хийхгуй бол зарим нэгэнд нь ирээдуй байхгуй болчихоод хар машинаа хараагаад сууж байгааг ард тумэн чинь эрхбиш ойлгоод байнаа баасанхуу мэтийн авилгачины оймс турийд хавчуулагдаж амьдрахчаа аядаж байгаа юмнууд том юм ярьж байсанд орвол олдсоныг нь цуслаад шиилэгдамбынхаа араас зайлбал барав
2015-11-26
зочин:
Хамгийн гол нь сонгуулийн үр дүнг гар тооллогоор луйвардахгүй, үнэн зөв, шударга гаргадаг байх нь чухал!!!!!! Иргэдийн өгсөн саналыг яг үнэнээр нь автомат машинаар тоолоод дүнг зөв гаргаж байвал сонгуулийн журам ямар байх нь бидэнд огт падгүй!!!!!!!!!!!!!!!!!!
2015-11-26
irgen:
Энэ мангар бацаан дараагийн сонгуульд өөрийгөө гарна гээд итгэчихжээ. Оймсны завсраар гарснээс эртэй сайндаа гараагүй.
2015-11-26
Үл ойлгогч:
Гараар луйвардахаар МАНгаруудын хар пиар маш эрчимтэй явж байна даа дахиад 7сарын 1 бүү болоосой ум мани бадми хум
2015-11-25
Батэрдэнэ:
МАН, МАХН 2-д санал тоолох явцад луйвар хийдэг том туршлага бий. Ийм луйвраа хийсэнээс л болж 7 сарын 1-ны үймээн дэгдээ биз дээ. Санах ой богино байна шүү.
2015-11-25
Зочин:
Ard tumnii itgeliig ali ert aldsan shuu dee. Luivarchidaa....
2015-11-25
Zochin:
Garaar toolood bas l boon budlian boldog.
2015-11-25
Балт:
Гараар тоолохын эсрэг бгаа.ШЭЭСЭН ШЭЭСНҮҮДЭЭ ..БИТГИИ ХУЦААД БАЙ
2015-11-25
ӨВӨӨ:
АН Г АР АР ГААР ТООЛУУЛАХААС ЯАГААД АЙГААД БАЙНА ВЭ БААСНХҮҮ ЧАМАЙГ ОВОО ГАЙГҮЙ ГЭЖ БОДСРН ЧИНЬ ЧИ БАС МАШИНААР ГАРЧ ИРСЭН БАЙХ НЭЭ АН Д ДАНДАА ШУНАЛТАНГУУД ШУРГАЛЖ ОРДОГ БОЛСОН ШШШ ДЭЭ СОЦДЕКҮҮДЭЭР ЗАЛИЛУУЛЖ БАЙГАА ОЙЛГООЧ ДЭЛХИЙН БҮХ СОЦДЕК НАМЫН АРГА ШҮҮ ДЭЭ АН АА АВРААЧ ТЭНЭГҮҮД ЭЭ
2015-11-25
ӨВӨӨ:
АН Г АР АР ГААР ТООЛУУЛАХААС ЯАГААД АЙГААД БАЙНА ВЭ БААСНХҮҮ ЧАМАЙГ ОВОО ГАЙГҮЙ ГЭЖ БОДСРН ЧИНЬ ЧИ БАС МАШИНААР ГАРЧ ИРСЭН БАЙХ НЭЭ АН Д ДАНДАА ШУНАЛТАНГУУД ШУРГАЛЖ ОРДОГ БОЛСОН ШШШ ДЭЭ СОЦДЕКҮҮДЭЭР ЗАЛИЛУУЛЖ БАЙГАА ОЙЛГООЧ ДЭЛХИЙН БҮХ СОЦДЕК НАМЫН АРГА ШҮҮ ДЭЭ АН АА АВРААЧ ТЭНЭГҮҮД ЭЭ
2015-11-25
зочин:
энэ эргүү мөндөлд ард түмэн итгэж байгаа яаж ярьж байна вэ??
2015-11-25
Иргэн:
Бид сонгох эрхээ бүрэн эдлэх хэрэгтэй юм байна. Улсын хэмжээнд сонгогч 76 нэр дэвшигчийг сонгодог болвол жинхэнэ сонгох, сонгогдох эрхээ эдлэх болно. Тэгвэл ард иргэд энэ 76 гэж яриад байхын хэрэггүй болно. Нэгэнт хийсэн сонголт
2015-11-25
Зочин:
хар машинаар тоолбол АН ялна. шударгаар гараар тоолбол ард түмэн ялна.
2015-11-25
Зочин:
Хар машинаар тоолохоо болиочээ
2015-11-25
Зочин:
Хар машинаар тоолоод нам нь санал аваад энэ нөхөр сонгогдсоноо буруу гээд баайгаа юм уу аан тэгээд түр үнэмлэхээ авахгүй гээд байсан юм байна л даа
2015-11-25
ж:
би лав танай намд итгэхгүй дарга нь авилгал аваад намаа санхүүжүүлдэг намд хэн итгэх юм
2015-11-25
ол:
үнэнхүү нэртэйгээ таарсан оймсний шивэр
2015-11-25
Зочин:
HUUHELDEI
2015-11-25
үүүүүэ:
Уул нь дан хар машинаараа тоолчих ёстой юм. Гэвч баасанхүү мэт мангар хардагчид олон учраас машинаар тоолоод дараа нь гараар тоолчих хэрэгтэй. Үүнд машинаар тоолоод хүчингүй болсоныг нь гараар тоологчид хүчинтэй гээд маргалдах аюул бий шүү, үүнийг сайн тооцох хэрэгтэй.
2015-11-25
Зочин:
har mashinaar sanal huraaval mashiniih ni derged urj hayad garna daa gadnaas udirddag mashind itgeed luivarduulsanaas ogooguin deer baasanhuu yugaa yarih ni sonin bish
2015-11-25
Зочин:
нам бус гэхдээ хар машинд итгэдэг. бааасан хүү хууль бусаар засгын эрх авсан юм байна. хар машины бүтээгдхүүн
2015-11-25
Зочин:
тэнэгт уулын мухарт очоод цаас тоолоод суу
2015-11-25
Зочин:
тэнэгт уулын мухарт очоод цаас тоолоод суу
2015-11-25
Зочин:
тэнэгт уулын мухарт очоод цаас тоолоод суу
2015-11-25
Зочин:
Чамд хэн итгэдэг юм бэ? Үлгэрийн далай
2015-11-25
Зочин:
TENEGUUD MINI ODOO ENE KHAR MASHIN GEJI TENEGTEKHEE BOLIOCH . NUKHURTUU DANDAA ARAARAA TAWIULAAD SURCHIKHSAN AWGAI SHIG URGELJI KHARDAJI SERDEJI BAIKH YUM . KHUGJILTEI GEE KHUL NIILUULJI YAWAACH . LALAR MINI . CHAMAIG LHEN CHI SONGOKHGUY . BUU KHARD
2015-11-25
Baagii:
Deer ued radio sonsood dotor ni bdag huniig uzie geed radiogoo evdej bsan gej ahmaduud maani yaridag baij bilee. Odoo har mashin dotorh programiig ni uzeh geed bgaa yum uu. Tuuniig chini evdej uzeh shaardlagagui shuu Baasanhuu mini. Zugeer l hyanaltiin toollogo hiigeed l bolno. Bi 2012 on hurtel songuuliin horoodod yanz buriin uuregtei ajillaj bsan hun. Songuuliin dung garaar shalgaj toolohod 1000 songogchid 5 aldaa garch bsan. Aldaa garsan huudas ni minii oilgosnoor bol humuus duguilahdaa dugaariig dairuulj duguilsnaas bolson aldaa bsan baih. Tegeheer mashind itgehgui baih undes baihgui duu mini. Turshlaga uuniig notolj bgaa shuu. Ard tumnii tarhiig ch ooroo ch medehgui baij biygii hudal ugeer uimuul.
2015-11-25
худалч золигов:
зарим ард түмэн хар машин, мөнгөний АТМ гэх зэрэгт итгэдэгээ
2015-11-25
Зочин:
Hymyys shine nam garch irvel byh yum saihan boloh yum shig oilgoh yum.Yu ch yumgyi hooson hymyys garch ireed dahiad l horongotei boloh geed l idej uuj hoosloh bolno.Bid tedniig tejeeseer l davtagdah bolno
2015-11-25
Baagii:
Ene neg t1 nohor yasan ch ih yarih durtai yum yamar ch ih medemhii yum bnga l hevleleer garch ooriigoo garah bolgondoo gutaah yum daa. 2012 onii songuuli hurtel garaar toolj songuuli gedeg chini boon budlian boldog bsaniig duu er ni ogt medehgui shinjtei yum aa. Tooldog mashin hereglesneer eldev budlian ers bagassan yum shuu.
2015-11-25
Зочин:
Chamd hen itgeh yum .ard tymnii neriig barihaa bolimoor yum
2015-11-25
zochin:
cham shhi jorlongii tsaasand itgesenees dulii xar mashind itgesen deer
2015-11-25
Зочин:
Ерөнхий санаа нь зөв байна. Ер нь нэг тойрог болгоод сонговол дээр ,76 тойрогт нэр дэвшихэд 76 хүнийг дагасан яс горьдсон нохой шиг юмнууд яваад бдаг. Сонгогч 76 хүнийг сонгоод гаргаад ирэх нь тэр мөнгө тараасан, барьсан, гээд бөөн хэрүүл шуугиан гараад байхгүй амар юм биш үү?
2015-11-25
Irgen:
ANU-iig uimuulchihsen har mashind itgej arai bolohguildee. Baasabhuu gishuun yg onoj helsen baina. Garaar davhar toolj batalgaajuulahaas AN uu daa aigaad baigaag l oilgohgui baigaa um. Delhiin barag uls bur garaar toolj baihad har mashin geed heden arvan terbumaar ni mongo zarj enhriileed eldevleed baigaa ni sonin umdaa?! Yavch garaar tooloh heregtei?!
2015-11-25
Зочин:
Битгйи эргүүт. Би ард оүмний нэг эс эд. Гэхдээ чам шиг популист новшид бол итгэхгүй байна. Хар машинд итгэсэн нь дээр байлгүй.
2015-11-25