Монгол-Хятадын зураачдын үзэсгэлэн нээгдэнэ
2015-11-25

Хятадын Хориотой хотод анх удаа зохион байгуулагдсан Монгол Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галарейд нээгдэнэ.

 

 

Монгол Хятадын уран зураачдын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хотын хааны ордны Тиа Миу галарейд дэлгэгдсэн билээ. Үзэсгэлэнд хоёр орны дүрслэх урлагийн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч  үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний гээд дүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлээр оролцсон юм.

 

Үзэсгэлэнд Хятадын талаас дэлхийд нэрээ гаргасан алдартай зураачид болох Лиү Да Ви, Фан Ди Ан, Су Синь Пин, Вон Ин Шэнг нар оролцсон бол Монголоос Төрийн  соёрхолт, СГЗ зураач Ш.Чимидорж, СГЗ Л.Бумандорж, график зургаар СГЗ Д.Гунгаа, зураач Д.Бадам, “Blue Moon” галерейн захирал, зураач З.Уянга, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг зэрэг уран бүтээлчид улсаа төлөөллөө.

 

БНХАУ-ын аялал жуулчлалын томоохон бүс Хориотой хотод гарсан уг үзэсгэлэн  энэ удаа Монгол Улсад нээгдэхээр боллоо.  “Тал нутгийн аялгуу” хамтарсан үзэсгэлэн ирэх арванхоёрдугаар сарын 1-14-ний хооронд Монголын Уран Зургийн Галарейд нээгдэнэ. 

Shuud.mn
Сонин хачин