Улаанбаатар
Хотын дарга Э.Бат-Үүл Пхеньян хотод айлчлав
2015-11-25

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын Ардын хорооны дарга Ча Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд Пхеньян хотод ажлын айлчлал хийлээ. Айчлалын хүрээнд Пхеньян хотын бүтээн байгуулалт, ногоон байгууламж, ундны усны сав газар, аялал жуучлалын бүс нутгийн төлөвлөгөөтэй танилцаж, цаашид талууд харилцан хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.



Монгол Улс, Бүгд найрамдах Ардчилсан Солонгос улстай эртний уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд 1956 онд БНАСАУ-ын удирдагч, Маршал Ким Ир Син манай оронд айлчилж байсан байна. Энэхүү айлчиллын үеэр хоёр улс найрамдалт хотуудын гэрээнд гарын үсэг зурж, олон салбарт хамтран ажилласаар иржээ. Ирэх онд БНАСАУ, Монгол улсын найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох юм. Нийслэлийн Засаг даргын Пхеньян хотод хийсэн ажлын айлчлал нь талуудын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг талууд онцлон тэмдэглэсэн.



Айлчиллын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг БНАСАУ-ын Пхеньян хотын Ардын хорооны дарга Ча Хий Рим хүлээн авч уулзан, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.  Нийслэлийн Засаг дарга, тус хоттой томоохон бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн чиглэлээр харилцан мэргэжилтэн солилцох, эдийн засгийг хөгжүүлэх  аж ахуйн төслүүд дээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Зүүн бүсийн аялал жуучлалын бүс нутаг болгохоор хөгжүүлж байгаа БНАСАУ-ын Вонсан хот  болон Улаанбаатар хотуудын хооронд шууд нислэгтэй болох талаар судалж, хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.  Мөн айлчиллын хүрээнд Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён Нам-д бараалхлаа. 



БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён Нам нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон айчлалын төлөөлөгчдийг элгэсэг халуун дотноор хүлээн авсан бөгөөд “Бидний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа  Зүүн хойд Азид энхтайвныг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн соёл урлаг, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах саналыг хүлээн авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ  илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
би:
Комунистуудийг үзэн яддаг гар юу л болоод байнада новш гэж хэнд итгэхээ мэдэхээ болилоо
2015-11-26
зочин:
Үүлээ комунист боловдоо.арайчдээ
2015-11-26
Zocnin:
Amidral vnen hetsvv bolj bgaag hencn yrihgvi umaa hudlaa tb geer garsan lalaruud
2015-11-25
irgen:
Chamaig bodwol hiisen ymtai chinii odoo ingeed chuluutei hutsaj b.gaad chin ene hun huw nemeree oruulsiin za malaa.
2015-11-25
Зочин:
Ene neg yum yugaa hiij hoid solongos yavj mungu urdeg bnaa. Hiij bga yumgui hvvteigee niilj ulsiin hamag mungiig idej urund oruulj bga yum. Yasan gj baatar tsol olgodog bnaa ichmeer.
2015-11-25
м:
За Үүлээ хойд солонгосчуудаас л мөнгө гуйж тэнэгтэв дээ, тэд чинь өөрсдийгөө яая гэж байгаа байхад
2015-11-25