Газ үнэртсэн залуу амиа алджээ
2015-11-26

Ахуйн хэрэглээний газ үнэртсэн залуу амиа алджээ. Өнгөрөгч хоногт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд оршин суух хаягтай 18 настай, эрэгтэй Б орцноос гарч яваад ухаан алдаж унан биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.

 

Цагдаагийн алба хаагчид хэргийн газрын үзлэг хийхэд талийгаач ахуйн хэрэглээний хий үнэртсэн байсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

 

Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин