М-Си-Эс Кока-Кола Компани ”Үндэсний чанарын шагнал”-ыг хүртлээ
2015-11-26

 

Стандарчилал, хэмжил зүйн газар, Европын Холбооноос Монгол улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран  зохион байгуулсан “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК салбартаа төдийгүй Монгол Улсад АНХ УДАА “иж бүрэн” Олон Улсын Удирдлагын Тогтолцоог хэрэгжүүлсэн үзүүлэлтээр “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг гардан авлаа.

 

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав хэлэхдээ манай байгууллагын хувьд чанар гэдэг нь зөвхөн амталж, харж, хэмжиж байдаг төдий зүйл биш, харин бидний бүхий л үйл ажиллагаанд мөрдөгдөж байх ёстой зүйл юм.Бидний үйлдвэрлэж, өдөр бүр монголын хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүн маань хүнсний аюулгүй байдлыг 100% хангасан дээд зэргийн чанартай байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ажил хэрэг болгосоор ирсэн манай хамт олны хүчин чармайлт нь өнөөдрийн энэхүү амжилтад хүрэх гол түлхүүр нь байсан юм хэмээн онцоллоо.

 

Тус компанийн хувьд Монгол Улсад АНХ УДАА Байгаль Орчны Удирдлагын Тогтолцоо Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн Удирдлагын Тогтолцоо OHSAS 18001:2007-г бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад баталгаажуулж чадсан цорын ганц аж ахуйн нэгж юм байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
MCS Coca Cola компаний ерөнхий нягтлан Нараа гэж цайчихсан хулгайч байдаг юм байна лээ шүү. Хүүхдийн цалингийн карт байсаар байхад кассаар дамжуулж гаргаад алга болгосон байдаг. Нярав нь Нягтлан бүгдийг нь авсан гээд халгаахгүй байна лээ. Ийм юм гэж байх уу. Ерөнхий нягтлан Нараа нь болохоор харуултайгаа хуйвалдаад ер орж уулзуулаагүй. Арай нийгмийн хариуцлага гэж ярих хэр нь хүнийг халаасыг тэмтэрдэг хүмүүс байна лээ.
2016-02-27
Зочин:
avahgui baih ym bol ooroo oorsdoo eruul mend ami nasandaa sanaa tavihgui bol hen tavihvedee??? eniig ur huuhed oir dotnihoo humuust sanuulj bai???
2015-11-27
Зочин:
Колаг дэлхийн эрдэмтэд хор гээд хэлчихсэн шдээ энэ эм си эс гэдэг компанид мөнгө л олж байвал эх орон ард түмэн хамаагүй юм шиг байгаа юм
2015-11-26
Зочин:
Кола хүний эрүүл мэндэд хортой эсэх талаар мэргэжлийн байгууллагуудын албан ёсоор дууграачээ. Эмчид үзүүлэхээр гаазтай ундаа муу гээд байх юм гэтэл энд шагнал аваад байдаг хүн хордуулсан гэж авч байгаа вм уу
2015-11-26