Таксины жолоочийг сүрдүүлж, машиныг нь дээрэмджээ

Таксинд явж байсан жолоочийг сүрдүүлж автомашиныг нь дээрэмджээ. Уг хэрэг Баянгол дүүргийн 20 дугаар хороо Барилгын захын урд гарсан байна.
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух Ү-ийн “Huyndai Accent” маркийн автомашинд гар өргөж суусан Баянгол дүүргийн 10 хороонд суух 26 настай, эрэгтэй М гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн уг хэргийг үйлдснийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. М нар нь жолоочийг “ална хутгаа гаргаад ир гэж” айлган сүрдүүлж автомашиныг нь дээрэмдсэн байна.
Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ