Г.Болдбаатар Солонгосын бөхийг яллаа
2015-11-26

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Жэжүгийн Гран при тэмцээний хэсгийн барилдаанууд үргэлжилж байна.

 

Гавьяат тамирчин Г.Болдбаатар дөнгөж сая хоёрдугаар тойргийн барилдаанд Солонгосын бөхтэй барилдаж, өрсөлдөгчөө торгуулиар яллаа. Харин 60 кг-д барилдсан манай тамирчин Г.Хэрлэн энэ тойргийн барилдаанд Францын бөхөд ялагдав.

 

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж буй олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх эхний тойрогтоо гоц мөргөж  хоёрдугаар тойрогт Казахстаны жүдочинг вазари үнэлгээгээр ялсан. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч үзэж байгаа гавьяат тамирчин М.Бундмаа хоёрдугаар тойрогт Испанийн жүдочинг цэвэр ялж, "А" хэсгийн аваргын төлөө барилдахаар болоод байна. 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Жо:
Хэрлэн гэж хэнд ч хэрэггуй араг яс байна аа. Шалны алчуур юм уу. Муудсан байна
2015-11-29