Улаанбаатар
З.Энхболд А.В.Пономарев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2015-11-26

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Нэгдүгээр проректорын орлогч Александр Владимирович Пономарев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

 

Уралын Холбооны Их Сургуулийн Нэгдүгээр проректорын орлогч А.В.Пономарев хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд та өнгөрсөн 09 дүгээр сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Свердловск муж дахь Уралын Холбооны Их Сургуульд зочилсон, үүний үр дүнд өнөөдөр бид хамтран ажиллах боломж, арга замыг судалж, хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирээд байна. 1980-аад оны үед монголын 420 гаруй оюутан Уралын Холбооны Их Сургуульд суралцаж байсан бол өнөөдөр 23 оюутан суралцаж байна. Иймд бид боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс ОХУ-ын их, дээд сургуулийн профессор багш нарыг Монгол Улсын их, дээд сургуулиудад урьж багшлуулах, орос хэлтэй боловсон хүчин бэлтгэх, мөн хоёр улсын аспирантур, докторантуруудын судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна гэлээ. Мөн тэрээр ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль нь онлайн буюу зайны сургалт амжилттай явуулдаг талаар танилцуулав.

 

 

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ОХУ-ын их, дээд сургуулийн профессор багш нарыг Монгол Улсын их, дээд сургуулиудад урьж багшлуулах, мөн уул уурхай, металлургийн боловсруулах үйлдвэрлэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцов. Түүнчлэн ШУТИС зэрэг их, дээд сургуулийн оюутнуудад орос хэлний болон бусад гадаад хэлний сургалтыг гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр явуулах, ОХУ-ын их, дээд сургуулиудын дэргэдэх аспирантур, докторантурт монголын уул уурхай, металлургийн салбарын мэргэжилтнүүдийг эчнээгээр болон өдрөөр сургах боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

 

 

 

Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль төгсөгчдийн холбооны төлөөлөл болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongol zaluuchuudyg baruund l sain surgah heregtei
2015-11-26
erdenet:
Төгссөн байж болноо гэхдээ та ийм тувшинд гэж үү
2015-11-26
kol:
Enkhbold gantsaaraa suraagui shuu dee.tor zasgiin bodlogod holbood baih jereggui. Gertee bol bolnoo
2015-11-26