Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг шинэчлэгдлээ
2015-11-26

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Хан-Уул дүүрэгт өнөөдөр нэгэн шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Ашиглалтын шаардлага хангахгүй болж, 2014 онд нураасан 27 дугаар цэцэрлэгийн барилгыг шинэчилж, ийн хүлээлгэн өглөө.

 

Цэцэрлэгийн хуучин барилга 100 хүүхдийн багтаамжтай байсан бол шинэ байр нь 200 болон хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Тус цэцэрлэгийг 1 тэрбум 610 сая төгрөгөөр шинэчилсэн байна.  Шинэ цэцэрлэгт Хан-Уул дүүргийн 2, 15 хорооны хүүхдүүдийг хамруулж байгаа аж.

 

Тус дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 95 цэцэрлэгт 9800 хүүхэд хамрагдаж байна. Энэ жил гурван цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан бөгөөд нийт хүүхдийнхээ 81 хувийг хамруулж чаджээ.


 

 

 

 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yostoi goyo bolj..
2015-11-26